Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

"Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн Увс аймагт эхэллээ

Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн Увс аймагт эхэллээ
"Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн Увс аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Футзалын U16, U14 насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн өнөөдөр Увс аймагт эхэллээ.

Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийт долоон багийн 105 тамирчин оролцож байна. Нас, насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм.

Хуваалцах