Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хувийн 2 компанитай АНУ-Мексикийн хил дээр хана барих гэрээ байгуулжээ

АНУ-ын Батлан хамгаалах яам хувийн хоёр компанитай АНУ-Мексикийн хил дээр хана барих гэрээ байгуулжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувийн 2 компанитай АНУ-Мексикийн хил дээр хана барих гэрээ байгуулжээ
Хувийн 2 компанитай АНУ-Мексикийн хил дээр хана барих гэрээ байгуулжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалах яам хувийн хоёр компанитай АНУ-Мексикийн хил дээр хана барих гэрээ байгуулжээ. Гэрээний нийт өртөг 976 сая ам.доллар болсон гэж тус яамнаас мэдээллээ.

Тухайлбал, 789 сая ам.долларын өртөгтэй гэрээг Техас мужийн “Эс-Эл-Эс-Си-Өү” компанитай байгуулсан байна. Энэ компани Нью-Мексико мужид хилийн хана барих ажилд оролцоно. Харин Монтана мужийн “Барнард Констракшн” компанитай 187 сая ам.долларын гэрээ хийсэн юм. Энэ компани Аризона мужид хана барих юм байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр АНУ-ын өмнөд хил дээр 91 километр үргэлжилсэн хана босгох ажилд нэг тэрбум ам.долларыг Пентагоноос гаргах зөвшөөрөл өгсөн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 15-нд улсынхаа өмнөд хил дээр онц байдал тогтоож, найм орчим тэрбум ам.доллар бүтнээр авах боломжтой болсон юм. Энэ мөнгийг Мексиктэй хиллэдэг хэсэгтээ 376.5 километр урт хана барих, хаалтыг засварлахад зарцуулна.

Хана барьснаар хууль бус цагаачлал, мансууруулах бодисын наймааг таслан зогсоох боломжтой гэж тус улсын засаг захиргаанаас үзэж байгаа юм.

Хуваалцах