Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ
Уг үрээ нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбаярын алдарт Наран хонгор азарганы төл юм.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьд барианд орж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ.


Уг үрээ нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын алдарт Наран хонгор азарганы төл юм.
Хязаалан насанд 297 үрээ бүртгүүлснээс 182 нь хөх тэнгэртээ халтар тоосоо 17 км уралдаж, өргөлөө.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар, айргийн тавт Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа.


















