Хөвсгөл аймгийн сурагч даамын ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ахлах сургуулийн тавдугаар ангийн сурагч Дашжамцын Даваадэжид Азийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
Мэдээллийн алба

Монгол Улсаа төлөөлөн Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээнд Узбекстаны Ташкент хотод очиж оролцсон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4-р ангийн сурагч Д.Даваадэжид хүрэл медаль хүртжээ. Түүнийг аймаг орон нутаг нь хүлээн авч баяр хүргэсэн байна.
Тус тэмцээнд 15 орны 200 гаруй даамчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцов. Тэмцээн 64 буудалт, 100 буудалт, турк даам гэсэн төрлөөр болж байна. Д.Даваадэжид оролцсон төрөлдөө 12 хүүхэдтэй өрсөлдөж, долоон өрөг тоглоод хүрэл медаль хүртжээ.


















