Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хөвсгөл нэг үе" цувралыг тэнцүүлэв

Плей-оффт шалгарсан багуудын эхний тоглолт орон нутаг болон Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл цувралын ээлжит тоглолтууд өчигдрөөс эхлэн Спортын төв ордонд хуваарийн дагуу болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөвсгөл нэг үе" цувралыг тэнцүүлэв
"Хөвсгөл нэг үе" цувралыг тэнцүүлэв. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолт үргэлжилж байна.

Плей-оффт шалгарсан багуудын эхний тоглолт орон нутаг болон Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл цувралын ээлжит тоглолтууд өчигдрөөс эхлэн Спортын төв ордонд хуваарийн дагуу болж байна. Өчигдөр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт боллоо.

Баруун бүсийн "Ховд Алтайн аргаль", "Хөвсгөл нэг үе" хоёр дахь тоглолт өчигдөр боллоо. Энэ тоглолтод 102:97-оор "Хөвсгөл нэг үе" хожиж, цувралыг тэнцүүлэв. Цувралын эхний тоглолтод "Ховд Алтайн аргаль" хожоод байсан юм. Ингээд хоёр багийн цуврал 1:1 боллоо.

Цуврал - 2

  • "Хөвсгөл Нэг Үе" - "Ховд Алтайн Аргаль" - 102:97

  • "Ховд Алтайн аргаль" - "Хөвсгөл нэг үе" 95:93

Хуваалцах