Хөвсгөлийн хүчтэн дэлхийн хошой аварга боллоо
Тайландын Бангкок хотноо Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, тэмцээнд 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэг атлетик бие бялдар ангилалд алтан медаль хүртэж Дэлхийн хошой аварга болж өнгөрсөн оны амжилтаа бататгав.
Мэдээллийн алба

Дэлхийн хошой аварга цолыг хүртсэн Г.Угалзцэцэг энэ жил 37 настай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул бөгөөд бодбилдингээр сүүлийн 5 жил тасралтгүй хичээллэж байгаа аж.
Мөн “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, багшилдаг байна. Тэрбээр өнгөрсөн жил бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол энэ жил амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болжээ гэж Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.