“Хөвсгөлийн хүчтэн”-үүд чуулга барилдаанаа хийлээ
Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээнийхэн дэвжээнийхээ 10 жилийн ойн хүрээнд нутгийн чуулга барилдаанаа зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээнийхэн дэвжээнийхээ 10 жилийн ойн хүрээнд нутгийн чуулга барилдаанаа зохион байгуулжээ.
Өсвөрийн гурван насны ангиллаар, сумын заануудын, улс аймгийн цолтой гэсэн ангилалд хүч үзсэн байна.
Мөн энэ үеэр дээрх дэвжээний тэргүүнээр Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын харьяат түлш эрчим хүчний сайд П.Ганхүү сонгогдов.
Түүнчлэн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бүх бөх “Хөвсгөл хөгжил” сангийн хамт олонтой хамтарч, аймгийнхаа өвөлжилт хүндрэлтэй байгаа суманд таван сая төгрөгийг хандивлав.


















