Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөвсгөлийн театр 40 нас хүрлээ

Зах зээлийн хүндхэн үед үүд хаалгаа барилгүй үлдсэн орон нутаг дахь цөөхөн мэргэжлийн урлагийн байгууллагын нэг бол Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр юм. Энэ жил байгуулагдсаныхаа 40 жилийн ойг тэмдэглэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөлийн театр 40 нас хүрлээ
Хөвсгөлийн театр 40 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

Зах зээлийн хүндхэн үед үүд хаалгаа барилгүй үлдсэн орон нутаг дахь цөөхөн мэргэжлийн урлагийн байгууллагын нэг бол Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр юм. Энэ жил байгуулагдсаныхаа 40 жилийн ойг тэмдэглэнэ. Төвөөс алслагдсан ч уоан бүтээлчид нь орон нутгийн иргэддээ соён гэгээрүүлэх үйлсийг түгээж, жил бүр аймгийнхаа 23 сумаар аялан тоглолт хийдэг төдийгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Таван жилийн өмнөхтэй харьцуулахад дээрх театрын уран бүтээлчдийн нас залуужсан. Мэргэжлийн сургууль төгссөн чадварлаг боловсон хүчин орон нутагт очиж ажиллах нь уламжлал шинэчлэлийг хослуулсан шинэлэг бүтээл төрөх үндэс болдог билээ.

Хуваалцах