Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу болно

Бүртгүүлсэн бүсгүйчүүдээс тодорхой шалгуурын үндсэнд шилдэг 30 моделийг шалгаруулан уг шоунд оролцуулах юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу болно
Хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу болно. Зураг: МҮОНРТ

“Mirror entertainment” болон “Ганган хөвсгөр” фэйсбүүк группээс санаачилж, “Plus size” буюу хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоуг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Шоуг ирэх арваннэгдүгээр сарын 10-нд “UB palace”-т зохион байгуулахаар болж, загвар өмсөх хөвсгөр бүсгүйчүүдээ бүртгэж байгаа аж.

Бүртгүүлсэн бүсгүйчүүдээс тодорхой шалгуурын үндсэнд шилдэг 30 моделийг шалгаруулан уг шоунд оролцуулах юм байна.

Уг загварын шоунд үндэсний үйлдвэрлэгчид бүтээлээсээ толилуулахаас гадна дуудлага худалдаа явагдана.

Үндэсний үйлдвэрлэгчдээс гадна дэлхийн брэндүүдийн том размерын хувцас импортлогчид загварын шоуны нэг хэсгийг бүрдүүлэх талаар зохион байгуулагчид хэлж байна.

Хуваалцах