Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хямдрал зарласан дэлгүүрүүдийг шалгуулахыг хүслээ

Баяр ёслол тэмдэглэлт өдөр болон хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнийг хамгийн багадаа 10, түүнээс дээш 70 хүртэл хувиар хямдруулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хямдрал зарласан дэлгүүрүүдийг шалгуулахыг хүслээ
Хямдрал зарласан дэлгүүрүүдийг шалгуулахыг хүслээ. Зураг: МҮОНРТ

Хямдрал зарласан газруудад шалгалт хийлгэх хүсэлтээ иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн байна. Баяр ёслол тэмдэглэлт өдөр болон хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнийг хамгийн багадаа 10, түүнээс дээш 70 хүртэл хувиар хямдруулдаг. Харин хир бодит хямдрал вэ? гэдэгт хэрэглэгчид эргэлзэж байна. Хэрэв Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж “хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” бол өндөр торгууль тавих хууль манай улсад бий гэж тус газрын хэлтсийн дарга Ч.Батбаатар тайлбарлаж байна.

Хуваалцах