Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад иргэний тархинаас туузан хорхой илэрчээ

Хятадын Жөжян мужийн нэгэн иргэн саяхнаас бие нь гэнэт муудаж, унадаг өвчинтэй болжээ. Үүнээс үүдэн тэрээр эмнэлэгт үзүүлэхэд уураг тархинд туузан хорхой байгааг олж тогтоосон байна Жу гэх Хятад иргэн түүхий мах идсэн нь түүний энэхүү учир битүүлэг өвчний шалтгаан гэж эмч нар үзэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад иргэний тархинаас туузан хорхой илэрчээ
Хятад иргэний тархинаас туузан хорхой илэрчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Жөжян мужийн нэгэн иргэн саяхнаас бие нь гэнэт муудаж, унадаг өвчинтэй болжээ. Үүнээс үүдэн тэрээр эмнэлэгт үзүүлэхэд уураг тархинд туузан хорхой байгааг олж тогтоосон байна Жу гэх Хятад иргэн түүхий мах идсэн нь түүний энэхүү учир битүүлэг өвчний шалтгаан гэж эмч нар үзэж байгаа юм.

Өдгөө 46 настай Жү Хятадын Жөжян мужид амьдардаг юм байна. Тэрээр хэдхэн өдрийн өмнөөс эхлэн өдрийн цагаар толгой нь өвдөх, шөнө унтаж байхдаа татах, саа өвчнөөр шаналж эхэлжээ. Энэ өвчний улмаас Жү эмнэлэгт үзүүлэхэд түүний тархинд туузан хорхой байгааг илрүүлжээ. Жөжян Их Сургуулийн эмч нар соронзон дүрслэлийн аппаратаар өвчтөний тархины зургийг авч харсан байна. Жү гэх Хятад иргэн нэлээд хэд хоногийн өмнө гахайн болон хонины мах худалдан авч, хоол хийж идсэн гэдгээ эмч нарт хэлсэн байна. Ингэхдээ тэрээр махыг сайн боловсруулаагүй идсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ. Жу махыг дутуу болгож идсэн учраас маханд агуулагдаж байсан туузан хорхойн авгалдай түүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд үржиж, мөн тархинд нь очсон гэсэн оношийг гаргасан байна. Түүний тархинаас эдгээр хорхойг гаргаж авсны дараа Жугийн бие хавьгүй дээрдэж, толгой өвдөх болон унах өвчин нь гайгүй болжээ.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн 6-р сард Нью–Йорк хотын оршин суугч ижил төрлийн өвчнөөр шаналж байсан юм. Нью-Йорк хотын иргэн гэнэт л хий юм харах, ухаан санаа нь балартах өвчнөөр шаналж эхэлсэн байна. Эмч нар анхандаа тус өвчтөнийг тархины хорт хавдартай гэж оношилж байсан ч шинжилгээний явцад түүний тархины туузан хорхой илэрч байжээ.

Хуваалцах