Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хятадад гөлөг буддаг мэргэжил гарчээ

Хятадын чау чау үүлдрийн гөлөгнүүдийг улс орныхоо бахархлын нэг болох панда баавгайтай адилхан харагдуулах гээд хар, цагаанаар буджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад гөлөг буддаг мэргэжил гарчээ
Хятадад гөлөг буддаг мэргэжил гарчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын чау чау үүлдрийн гөлөгнүүдийг улс орныхоо бахархлын нэг болох панда баавгайтай адилхан харагдуулах гээд хар, цагаанаар буджээ.

Ийм шинэ урсгал Хятадад дэлгэрээд байгаа бөгөөд тусгайлан ийм үйлчилгээ явуулдаг үсчний газар ажилладаг болжээ.

Энд нохойн гөлөгний үсийг тачирлан засч, будахад хоёр цагийн хугацаа ордог байна. Ингэж будахад 6-7 хоногийн турш өнгөө барьдаг байна.

Уг үйлчилгээ нь гөлгөө хувиргахыг хүссэн хүн бүрт нээлттэй гэнэ.

Нохойг панда мэт харагдуулах энэ үйлчилгээ ямар ч химийн боловсруулалт хийгддэггүй учраас “үсчин”, нохойн эзэн болон нохойд өөрт нь ямар нэгэн хоргүй ажээ.

Анх 2010 онд Хэнань мужид цэцэрлэгт хүрээлэн шинээр нээгдэхэд тус хүрээлэнгийн эзэн үйлчлүүлэгч, амрагч татах зорилгоор чау чау үүлдрийн гөлөгнүүдийг ингэж панда мэт харагдахаар будсанаас энэ "моод" дэлгэрсэн аж.

Хуваалцах