Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад ирэх жуулчдын тоо багасжээ

Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны эхний хагаст Хятадад ирэх жуулчдын тоо багассан байна. Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа тус улсад ирэх жуулчдын тоо багассан нь энэ юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад ирэх жуулчдын тоо багасжээ
Хятадад ирэх жуулчдын тоо багасжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны эхний хагаст Хятадад ирэх жуулчдын тоо багассан байна. Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа тус улсад ирэх жуулчдын тоо багассан нь энэ юм.

Судалгаагаар энэ оны эхний хагаст Хятадад ирсэн жуулчидын тоо хоёр хувь буюу 650 мянгаар багассан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан тус улсын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүрээлэн буй орчны асуудал нь Хятадын аялал жуулчлалын хөгжлийг хойш татах гол шалтгаан болж байгаа аж.

Бээжин хотын Аялал жуулчлалын хэрэг эрхлэх зөвлөлийн бүртгэлээр Бээжинд ирсэн жуулчид давхардсан тоогоор 2.14 саяд хүрсэн нь өмнөх оныхоос 14.3 хувиар буурсан үзүүлэлттэй гаржээ.

Мөн Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн тайланд бичсэнээр Хятадын дотоодын аялал жуулчлал, хилийн чанадад хийсэн аялал жуулчлал оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс хоёр оронтой тоогоор нэмэгдсэн байна. Харин Хятадад ирэх жуулчдын тоо буурах хандлагатай болж хоёр хувь буюу 650 мянгаар багасжээ.

Түлхүүр үг:Хятадын жуулчид
Хуваалцах