Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хятадын баячууд дэлхийд тэргүүлж байна

1999 онд "Руперт Хугверфийн 100 баяны жагсаалт"-ыг үүсгэн байгуулагч Руперт Хугверф энэ сарын 18-нд Бээжинд болсон "Хятадын олон нийтийн буяны үйлсийн II форум"-д оролцсон байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын баячууд дэлхийд тэргүүлж байна
Хятадын баячууд дэлхийд тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

1999 онд "Руперт Хугверфийн 100 баяны жагсаалт"-ыг үүсгэн байгуулагч Руперт Хугверф энэ сарын 18-нд Бээжинд болсон "Хятадын олон нийтийн буяны үйлсийн II форум"-д оролцсон байна. Тэрбээр Хятадын дотор газар, Шянган болон Тайваний нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй баячуудын тоо Америкийг давж дэлхийд тэргүүлсэн. Түүнчлэн Хятадын том баячуудыг буяны ажил үйлсэд уриалах хэрэгтэй” гэсэн байна. Энэхүү тоо баримт нь Хятадын дотор газрын аж ахуйн эздийг хөрөнгөөр нь эрэмбэлсэн анхны жагсаалт юм.

Руперт Хугверф цааш нь “энэ жил гэхэд Хятадын дотор газарт нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй баячуудын тоо 263-т хүрсэн. Дээр нь Шянганыг нэмбэл 481 болно. Тайванийг нэмбэл нийт тоогоороо Америкийг давжээ. Харин ОХУ-д ийм баян хүмүүс нийтдээ 88 байгаа" гэжээ.

2013 оны "Руперт Хугверфийн 100 баяны жагсаалт"-ыг Вань Да группын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Жяньлинь 135 тэрбум юанийн хөрөнгөөрөө тэргүүлж Хятадын тэргүүн баянаар тодорчээ. Үүнээс гадна, Руперт Хугверфийн ажлын багийн судалгааны дагуу дэлхийн том баячууд төвлөрсөн эхний 10 хотод Бээжин, Шянган, Шанхай, Шэньжэнь хотууд 3, 4, 6, 7-р байранд жагссан байна.

Түлхүүр үг:баян
Хуваалцах