Хятадын үйлдвэрийн нарны зай хураагуурын системээс нууц холбооны төхөөрөмжүүд илэрчээ
Хятадын үйлдвэрийн нарны зай хураагуур болон тог хувиргагч системээс нууцалсан холбооны модулиуд илэрснээр Америкийн эрчим хүчний агентлагууд дэд бүтцэд нь алсаас нөлөөлөх, өргөн хүрээтэй эрчим хүчний сааталд хүргэж болзошгүй эрсдэлийг нягтлах ажил эхлүүлжээ.
Мэдээллийн алба

Хятадын үйлдвэрийн нарны зай хураагуур болон тог хувиргагч системээс нууцалсан холбооны модулиуд илэрснээр Америкийн эрчим хүчний агентлагууд дэд бүтцэд нь алсаас нөлөөлөх, өргөн хүрээтэй эрчим хүчний сааталд хүргэж болзошгүй эрсдэлийг нягтлах ажил эхлүүлжээ. Улмаар АНУ-ын эрчим хүчний яам, бусад албад болон компаниудын зүгээс хязгаарлалт тогтоох бусад боломжит арга хэмжээг судалж байгааг Ройтерс дурдсан байна.
Нарны эрчим хүчний төхөөрөмж үйлдвэрлэлээр хятадын HUAWEI, Sungrow, Ginlong Solis (жинлон солис) дэлхийн зах зээлд давамгайлдаг. Хятадад үйлдвэрлэгдсэн ийм эд анги төхөөрөмжийг Америкт нарны хавтанг сүлжээнд холбох болон эрчим хүч хураагуурын системд өргөнөөр ашигладаг, нарны тог хувиргагчийн 78 орчим хувь, нарны хавтангийн 39 хувийг Хятадаас авдаг байна.


















