“Хыран 2014 Бүргэдийн баяр”-т 13 настай охин түрүүлжээ
“Хыран 2014 Бүргэдийн баяр” өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг "Саят толгой" хэмээх газарт болжээ.
Мэдээллийн алба

“Хыран 2014 Бүргэдийн баяр” өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг "Саят толгой" хэмээх газарт болжээ. Аялал жуулчлалын Эвент арга хэмжээ болох 15 дахь удаа уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус баярын "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан"-д 13 настай Н.Айшолпан охин түрүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг нэлээд татжээ. Н.Айшолпан охин Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн юм.
Тус арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах", "Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай суурийн харваа", "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах зэрэг төрөл бүрийн тэмцээн зохион байгуулжээ.
“Хыран 2014 Бүргэдийн баяр"-т нийт 80 бүргэдчин оролцсон ба анх удаа хоёр эмэгтэй бүргэдчин оролцсоноороо урьд урьдын баяраас онцлог болжээ.


















