Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээллийн алба

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын харьяа Кибер халдлага зөрчилтэй тэмцэх зэвсэгт хүчний төв хамтран зохион байгууллаа.
Сургалтад аймгийн төрийн болон онц чухал мэдээллийн дээд бүтэцтэй байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи хариуцсан 23 байгууллагын 100 гаруй албан хаагч оролцлоо.
Илтгэгч багшаар Индонез улсын Кибер халдлагатай тэмцэх үндэсний төвийн дарга асан, ASEAN-Japan Cybersecurity Community Allience нийгэмлэгийн дарга Рүди Луманто болон Японы хамгийн томд тооцогдох “NTT” аюулгүй байдлын компанийн Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн менежер Кавада Таканори нар ажиллаж, өөрийн улсын туршлагаас хуваалцлаа.



















