Ким Жон Ун олон нийтийн өмнө ил гарлаа
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл өчигдөр Удирдагч Ким Жон Ун шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зург
Мэдээллийн алба

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл өчигдөр Удирдагч КимЖонУн шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Умард Солонгосын сонин нийтэлсэн байна. Энэ шинэ үйлдвэр нь Сунчон хотод баригджээ.
Өнгөрсөн сарын 12-наас хойш чимээ сураггүй байсан КимЖонУн ийнхүү дахин олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон байна. РодонСинмун сонин дээр нийтлэгдсэн зурагнууд удирдагч КимЖонУн нээлтийн ёслолын баярын туузыг хайчилж байгаа болон тайзан дээр алга ташин, инээмсэглэн зогсож буйг харуулсан байна.
Тэрээр энэхүү үйлдвэр нь намын бодлогод гүнээ итгэдэг иргэд нэг санаа зорилготой зүтгэсний үр дүн гэж бахархалтай мэдэгдсэнийг РодонСинмун сонин онцлон мэдээлжээ. Энэ ёслолд залуу удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон мөн оролцжээ.
КимЖонУн ахин ил гарснаар түүний эрүүл мэнд, цаашлаад амь нас холбоотой янз бүрийн таамаглал, цуурхалд цэг тавьж байна. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй хоногийн турш тэрээр ямар шалтгааны улмаас чухал арга хэмжээ, баярын ёслолд оролцоогүй нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Зарим олон улсын хэвлэл КимЖонУн зүрх судасны өвчний улмаас хагалгаанд орж, одоо бие нь тэнхрээд байгаа талаар мэдээлсэн байна.
Умард Солонгосын залуу удирдагч олон нийтийн хараанаас хэсэг хугацааны турш далд байсан анхны тохиолдол энэ биш юм. Тэрээр 2014 онд 40 хоногийн турш олон нийтийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Энэ үед тэрээр хөлний шагайн хэсэгтээ хагалгаа хийлгэсэн нь хожим тодорхой болж байжээ.


















