Ким Жон Ун Төрийн зөвлөлийн даргаар дахин сонгогдлоо
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр болсон парламентийн хурлаар Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдлоо.
Мэдээллийн алба

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр болсон парламентийн хурлаар Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдлоо. Энэ талаар “Ёнхап” агентлаг мэдээлж байна.
Түүнээс гадна тус улсын Ерөнхий сайдаар өмнөх Ерөнхий сайд Пак Пон Жугийн оронд Солонгосын Хөдөлмөрийн намын ахлах гишүүн Ким Жэ Рэн сонгогдсон байна.
Мөн Умард Солонгосын ахмад улстөрч Ким Ён Намын оронд Цой Рен Хэ тус улсын бэлгэдэл бүхий төрийн тэргүүн болжээ. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын энэ сарын 10-ны хуралдаанаар Ким Жон Ун “Хоригоор улс орныг нь өвдөг сөхрүүлэхийг хүссэн бүхэнд цохилт өгнө” гэж мэдэгдсэн юм.


















