Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ким Кардашианы тоглоом өдөрт 700 мянган долларын орлоготой

Ким Кардашиан юу ч хийдэггүй гэдгээрээ алдартай нэгэн. Тэгвэл одоо түүний дүр төрхийг ашигласан тоглоом өдөрт $700 мянгын орлого олж байна. Тоглогчид мөн л түүн шиг юу ч хийх шаардлагагүй.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Кардашианы тоглоом өдөрт 700 мянган долларын орлоготой
Ким Кардашианы тоглоом өдөрт 700 мянган долларын орлоготой. Зураг: МҮОНРТ

Ким Кардашиан юу ч хийдэггүй гэдгээрээ алдартай нэгэн. Тэгвэл одоо түүний дүр төрхийг ашигласан тоглоом өдөрт $700 мянгын орлого олж байна. Тоглогчид мөн л түүн шиг юу ч хийх шаардлагагүй. Glu Mobile –ийн хөгжүүлсэн "Kim Kardashian: Hollywood" тоглоомыг тоглохдоо та аватар үүсгэж, түүнийхээ тусламжтайгаар А зэрэглэлийн статустай болох боломжтой ажээ.

Виртуаль ертөнцөд таны хийх зүйл нь алдартнуудтай ойртон дотносож, зургаа авахуулж, үнэтэй хувцас өмсөх. Энэ тоглоомыг үнэгүй татах боломжтой ч хүмүүс виртуаль хувцас авах, аватарынхаа энергийг нэмэгдүүлэх зэрэгт багагүй мөнгө зарцуулж байгаа ажээ. Хэрэв "Kim Kardashian: Hollywood" тоглоомын орлого одоогийн түвшиндээ хэвээр байвал эхний жилийн орлого нь $200 саяд хүрнэ гэж Cowen and Company –ийн шинжээч Доуг Круц мэдэгдсэн байна. Ингэснээр тус тоглоом Candy Crush зэрэг шилдэг тоглоомуудтай өрсөлдөж магадгүй ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах