Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кино наадам болно

"Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам 10 сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кино наадам болно
Кино наадам болно. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам 10 сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Наадмын зорилго нь дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх юм. Наадмыг ССАЖЯ, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулна. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчидээс гадна Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцох юм. Монгол киноны хөтөлбөрт нийт 8 уран сайхны, 5 баримтат кино ирснээс "Хамба" студи “Улаан дөрвөлжин УСК, Ж.Сэнгэдорж “Бодлын хулгайч” УСК, Ж.Сэнгэдорж, "Навчаа фильм"-ийн “Лардьма” УСК, Монгол фильм, “Аравт” УСК, Сэмүүн Студи “Би монгол хүн”, баримтат кино “Нэрийг минь хэлж өгөөч” зэрэг киног үзүүлэхээр болжээ.

Түлхүүр үг:кино
Хуваалцах