Кино урлагийн шалгуурыг дахин эхлүүлсэн “Хязгааргүй”
Монголын кино урлаг, сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхмүүд цуглаж тэртээх ерээд оны үеэс арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээж “Хязгааргүй” уран сайхны киног “шалгав”.
Мэдээллийн алба

Монголын кино урлаг, сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхмүүд цуглаж тэртээх ерээд оны үеэс арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээж “Хязгааргүй” уран сайхны киног “шалгав”.
Тус киног УГЗ И.Нямгаваа, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, СГЗ сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, СГЗ Б.Галаарид, СГЗ Ш.Гүрбазар, Хүний эрхийн хуульч М.Ичинноров зэрэг 25 хүний бүрэлдэхүүнтэй комисс шалгасан байна
Монголын өнөөгийн нийгмийн байдал, ил далд амьдралыг кино урлагийн гайхамшгаар дамжуулан хүргэхийг зорьсон тус уран бүтээл энэ цаг үеийн шилдэг бүтээлүүдийн нэг болжээ гэж үзлэгийнхэн үнэлжээ.
Монголын кино урлагт тасраад байсан үзлэгийг сэргээж шалгуулсан “Хязгааргүй” киноны ерөнхий найруулагчаар УГЗ И.Нямгаваа, ерөнхий продюссерээр М.Дорждэрэм ажиллаж дүрүүдэд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав, УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авьяаслаг уран бүтээлчид тоглосон байна.


















