Кино урлагийн шилдгүүд тодорлоо
"Academy Awards 2014" наадам Монголын кино урлагийн шилдгүүдийг тодрууллаа. Энэ жил тус наадамд "Ларьдма", "Зэрлэг цэцэгсийн хүрээлэн", "Үргээлэг," Луйвар", "Үхэл амьдралын заагт", "Хязгааргүй", "Шарга даага", "The call", "Хоёулаа унтах уу", Хунгийн сүүлчийн дуу", "Үхлийн симфони", "Тал нутгийн баяц
Мэдээллийн алба

"Academy Awards 2014" наадам Монголын кино урлагийн шилдгүүдийг тодрууллаа.
Энэ жил тус наадамд "Ларьдма", "Зэрлэг цэцэгсийн хүрээлэн", "Үргээлэг," Луйвар", "Үхэл амьдралын заагт", "Хязгааргүй", "Шарга даага", "The call", "Хоёулаа унтах уу", Хунгийн сүүлчийн дуу", "Үхлийн симфони", "Тал нутгийн баяцхан эгч дүү хоёр" зэрэг бүтээл өрсөлдлөө.
Наадмын шилдгүүдийг танилцуулахад,
-"Шилдэг нүүр будалт" - "Ларьдма" кино, make- up artist Б. Шүрэнчимэг
-"Шилдэг дууны найруулагч" - "Үргээлэг" кино, дууны найруулагч С. Нэргүй
-"Шилдэг дуу" - "Хунгийн сүүлчийн дуу" кино, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа
-"Шилдэг хөгжим" - "Үргээлэг" кино, хөгжмийн зохиолч СТА Б. Одбаяр
-"Шилдэг туслах дүрийн эмэгтэй" - "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны Жоохноогийн дүрээр СТА, "Хувьсал" продакшны жүжигчин А.Ганчимэг
-"Шилдэг туслах эрэгтэй дүр" - "Үргээлэг" киноны Тогтохын дүрээр ДБЭТ-ын жүжигчин, СТА С.Болд-Эрдэнэ
-"Шилдэг зураглаач" - "Луйвар" кино, зураглаач Ц.Энхцогт
-"Шилдэг зураач" - "Хязгааргүй" кино, зураач Ш.Тэгшбаяр
-"Шилдэг монтаж" - "Луйвар" кино, мантажчин Э.Энхтулга
-"Шилдэг хөрөнгө оруулагч" "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" "Алтай констракшн" ХХК
-"Шилдэг зохиол" "Шарга даага" киноны О.Сундуй
-"Шилдэг найруулагч" - "Үргээлэг" кино, найруулагч Ж.Сэнгэдорж
-"Шилдэг эмэгтэй гол дүр" - "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино, Цогзолмаагын дүрээр Гавьяат жүжигчин У.Уранчимэг
-"Шилдэг эрэгтэй гол дүр" - "Үргээлэг" киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан
-"Шилдэг богино хэмжээний кино" - "Step" кино, найруулагч Б.Чингүүн
-"Шилдэг баримтат кино" - "Гэрээслэл" кино, Цэгц фильм
"Үргээлэг" кино энэ жилийн "Шилдгийн шилдэг кино" номинацид шалгарлаа. Тэд "Academy Awards 2014" наадмаас таван цом хүртлээ.


















