Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Киноны шилдэг хөгжмийн тоглолт болно

Улсын Филармонийн симфони найрал хөгжим Дэлхийн болон Монголын киноны шилдэг хөгжмийг тайзнаа дахин амьдруулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киноны шилдэг хөгжмийн тоглолт болно
Киноны шилдэг хөгжмийн тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Улсын Филармонийн симфони найрал хөгжим Дэлхийн болон Монголын киноны шилдэг хөгжмийг тайзнаа дахин амьдруулах гэж байна. Дэлгэцийн хамгийн өргөн дэлгэрсэн нийлмэл урлаг бол Кино юм. Киноны амин судас, утга санаа, сэтгэл хөдлөл, өгүүлэмжийг үзэгчдэд хүргэх гол түлхүүр бол яах аргагүй хөгжим билээ.

Тиймээс 60 жилийн түүхтэй Симфони найрал хөгжимчид “Титаник” , “Форест Гамп ”,”Пёрл Харбор ”,”Бурханы эцэг”, “Бэтмэн , ”Mission Impossible”, “Pirattes of Carribian”, “Оддын дайн”, “Тань руу нүүж явна” зэрэг киноны хөгжмүүдийг тайзнаа тоглох гэж байна.

Дэлхийн болон Монголын киноны шилдэг хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх “CINEMA NIGHT” тоглолтыг тус байгууллага 2010 оноос хойш цувралаар хүргэж ирсэн бөгөөд энэ удаад тав дах удаагаа тоглох гэж байна. Тоглолт 11 дүгээр сарын 12 ны Баасан гарагт 16:00 цагаас Соёлын төв өргөөнд болно.

Хуваалцах