Киргизийн багийн товч танилцуулга
2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн эсрэг маргааш хийхэд бэлэн болоод байна.
Мэдээллийн алба

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн эсрэг маргааш хийхэд бэлэн болоод байна.
Иймд манай улсын эсрэг багийн талаар товч өгүүлье.
-Киргизийн үндэсний шигшээ баг өдгөө дэлхийн чансааны дээд амжилтдаа хүрээд байна.
-Гурван хоногийн өмнө буюу талбайдаа Мьянмарын шигшээг 7:0-ээр хожсон нь Киргизийн багийн хамгийн олон гоолоор хожсон тохиолдол болсон.
-Мьянмарын хаалганд Хэттрик хийсэн /3 гоол/ Эдгард Андреевич Бернхардт нь Киргиз, Герман гаралтай хөлбөмбөгчин юм. Тэрбээр Герман, Польш, Голланд, Финлянд, Оман, Тайланд, Малайз зэрэг улсад тоглож явсан туршлагатай.
-Киргизийн шигшээ баг 2012 /199/-2018 /91/ оны хооронд дэлхийн чансаагаа 108 байр ахиулсан.
-2019 оны Азийн аваргын шилдэг 16-д үлдсэн ч АНЭУ-д нэмэлт цагт 3:2-оор хожигдож байв.
-Азийн АШТ-ий шөвгийн 16-д тоглосон АНЭУ-ын эсрэг тоглосон гарааны тоглогчдоос Валерий Кичин, Тамирлан Козубаев, Хайрат Жыргалбек, Бекжан Сагынбаев, Эдгар Бернхардт, Фархат Мусабеков, Мирлан Мурзаев /АНЭУ-ын эсрэг гоол оруулсан/ гэсэн долоон тоглогч энэ сарын 10-нд Мьянмартай хийсэн тоглолтыг гарааны бүрэлдэхүүнээс эхлүүлсэн.
-Киргиз 7:0 Мьянмар тоглолтод оролцсон Киргизийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний дундаж нас 24 байв.
-2017 онд Монгол-Киргизийн шигшээ багууд тоглож "Цагаан бүргэд"-үүд 3:0-ээр хожиход, одоогийн шигшээ багийн гарааны тоглогч Бекжан Сагынбаев нэг гоол оруулж байжээ.


















