Кисэносато башёг тэргүүлсэн хэвээр байна
Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн талдаа орлоо. Башёг найман өдрийн дараах байдлаар шинэхэн аварга Кисэносато тавин хувийн амжилтаа үзүүлэв.
Мэдээллийн алба

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн талдаа орлоо. Башёг найман өдрийн дараах байдлаар шинэхэн аварга Кисэносато тавин хувийн амжилтаа үзүүлэв.
Түүний араас долоон даваатай озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, магэшира Точиозан нар нэхэж явна. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нар зургаан даваатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдсэн хэвээр байна.
Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас өнжсөн билээ.


















