Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кисэносато энэ сарын башёд түрүүлэх үү

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх ням гарагт Осака хотноо эхэлнэ. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд Кисэносато түрүүлж, 2003 оноос хойш төрсөн анхны Япон аварга болсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кисэносато энэ сарын башёд түрүүлэх үү
Кисэносато энэ сарын башёд түрүүлэх үү. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх ням гарагт Осака хотноо эхэлнэ. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд Кисэносато түрүүлж, 2003 оноос хойш төрсөн анхны Япон аварга болсон.

Иймд түүний хувьд гуравдугаар сарын башёд түрүүлнэ гэж эртнээс хэлээд байгаа. Цол дагаж бяр нэмнэ гэгчээр тэрбээр бэлтгэл сайн байгаа аж. Тэрбээр хамгийн сүүлд Тамаваши Б.Мөнх-Оргилтой 16 удаа барилдахад хоёр л унасан аж. Мөн маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Ёшиказэтай 13 барилдаж, бүгдэд нь давжээ.

Шинэ аварга Кисэносатогийн бэлтгэл сайн байгааг мэргэжилтнүүд хэдийнэ онцлоод эхэлжээ. Гэхдээ манай гурван аварга ч өмнөх башёгийн хариугаа авах нь дамжиггүй. Тиймээс энэ сарын башёд дөрвөн аварга цолтон зодоглож байгаа нь юу юунаас анхаарал татаж байгаа билээ.

Сонирхуулахад дөрвөн ёкозүна нэг дор зодоглосон тохиолдол өмнө нь хоёр удаа гарч байжээ.

Хуваалцах