Кисэносато: Осакагийн тэмцээнийг би хэзээ ч мартахгүй
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башёд Кисэносато түрүүлсэн билээ. Тэрбээр сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс нэг даваагаар дутуу байсан ч оноолт таарахад даваа нь тэнцсэн.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башёд Кисэносато түрүүлсэн билээ. Тэрбээр сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс нэг даваагаар дутуу байсан ч оноолт таарахад даваа нь тэнцсэн. Тийнхүү нэмэлт барилдаан хийхэд Кисэносато давсанаар эзэн хааны цомыг дараалан хоёр удаа хүртэв.
Аварга Кисэносато уржигдар болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа “Осакагийн тэмцээнийг би хэзээ ч мартахгүй. Энэ бол насан туршийн дурсамж байх болно. Би хэдийгээр аварга болсон ч сэтгэл ханаж болохгүй. Ирэх тавдугаар сарын барилдаанд улам хичээх болно” гэв.


















