Кисэносато тэргүүлж эхэллээ
Гэхдээ үлдсэн өдрүүдийн барилдаанд түүнийг аваргууд хүлээж байгаа болохоор санаа амархад эрт байна. Өнөөдөр тэрбээр хүчтэй өрсөлдөгч озэки Котошёогикүтэй барилдана
Мэдээллийн алба

Токио хотноо болж буй сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн маш сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр найм дахь өдрийн барилдаан болж, их аварга Хакүхо М.Даваажаргал Араваши Э.Дөлгөөнд ялагдсан бол озэки Кисэносато Окиноүмигээр ээлжит даваагаа авав. Ингэснээр Кисэносато өчигдрөөс эхлэн ганцаараа тэргүүлж эхэллээ.
Гэхдээ үлдсэн өдрүүдийн барилдаанд түүнийг аваргууд хүлээж байгаа болохоор санаа амархад эрт байна. Өнөөдөр тэрбээр хүчтэй өрсөлдөгч озэки Котошёогикүтэй барилдана
Монголын бөхчүүд одоогийн байдлаар:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3
Ёкозүна Какүрюү М.Ананд 5-3
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 2-6
Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4
Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 7-1
Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 6-2 гэсэн амжилттай явна.


















