Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кисеносатогийн зодог тайлах ёслолд Харүмафүжи Д.Бямбадорж уригджээ

Энэ оны эхэнд зодог тайлах болсноо зарлаад байсан түүний үсийг хөндөх ёслол өчигдөр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кисеносатогийн зодог тайлах ёслолд Харүмафүжи Д.Бямбадорж уригджээ
Кисеносатогийн зодог тайлах ёслолд Харүмафүжи Д.Бямбадорж уригджээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь Ёкозүна буюу хамгийн сүүлд аварга цол хүртсэн Кисеносатогийн зодог тайлах ёслол боллоо.

Япон аварга төрөлгүй 19 жил хүлээлгэсний эцэст Кисеносато 2017 оны эхэнд сүмо бөхийн 72 дахь аварга болсон юм.

Гэвч энэ цолтойгоо удаан барилдаж чадаагүй ч Монгол аваргууд ноёрхсон сүмогийн ертөнцөд хоёр ч башёд түрүүлсэн юм.

Энэ оны эхэнд зодог тайлах болсноо зарлаад байсан түүний үсийг хөндөх ёслол өчигдөр болжээ.

Түүний зодог тайлах ёслолд олон нэр хүндтэй эрхмүүд оролцсоны нэг нь өдгөө зодог тайлаад буй Монгол аварга Харүмафүжи Д.Бямбадорж байв.

Түүнийг үсэндээ хүргүүлэх үед Кисеносато нулимс дуслуулсан байна.

Хуваалцах