Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Kitty Hawk” нисдэг төхөөрөмж 2017 оны сүүлээр худалдаанд гарна

Одоогоос хэдэн жилийн өмнө цахим сүлжээн дэх "Google" мэдээллийн хайлтын системийг үүсгэн байгуулагч Ларри Пейж, “Kitty Hawk” инженерийн төслийн багтай хамтран нисдэг төхөөрөмж хийхээр ажлаа эхлүүлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Kitty Hawk” нисдэг төхөөрөмж 2017 оны сүүлээр худалдаанд гарна
“Kitty Hawk” нисдэг төхөөрөмж 2017 оны сүүлээр худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

Одоогоос хэдэн жилийн өмнө цахим сүлжээн дэх "Google" мэдээллийн хайлтын системийг үүсгэн байгуулагч Ларри Пейж, “Kitty Hawk” инженерийн төслийн багтай хамтран нисдэг төхөөрөмж хийхээр ажлаа эхлүүлсэн.

Тэгвэл, тус төсөл амжилттай хэрэгжсэн төдийгүй энэ оны сүүлчээр гэхэд анх удаа нисдэг төхөөрөмжөө худалдаанд гаргахаар болжээ. “Kitty Hawk” нисдэг төхөөрөмж нь ойролцоогоор 100 кг жинтэй, газраас дээш 4 метрийн өндөрт нисэх чадвартай төдийгүй 40 км цаг хүртэл хурдлах боломжтой юм байна.

Одоогоор зах зээл дээр худалдаалагдах үнийн талаарх мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Хуваалцах