Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One moment" цомгоо танилцуулна

Монголын рок попын ертөнцөд өвөрмөц өнгө төрх, имидж бүхий “Киви” хамтлаг байгуулагдсанаасаа хойш залуусыг байлдан дагуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One moment" цомгоо танилцуулна
"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One moment" цомгоо танилцуулна. Зураг: МҮОНРТ

Монголын рок попын ертөнцөд өвөрмөц өнгө төрх, имидж бүхий “Киви” хамтлаг байгуулагдсанаасаа хойш залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дэх “Хар сувд” хэмээгддэг дуучин Ц.Намуун СГЗ Д.Ухнаагийн “амины ач охин” төдийгүй “Киви” хамтлагийн амин сүнс яах аргагүй мөн.

Тэрээр рок попын “тогоо”-нд хамгийн өвөрмөц дүр төрх, имиджтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг. Тэгвэл СТА Намуунаа өөрийн анхны “ONE MOMENT” цомгоо өлгийдөн авлаа.

Цомгийн хэвлэлийн бага хурал энэ лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Чингис" зочид буудалд болох юм. Дашрамд дуулгахад, тэрбээр уг мэдээлэлд ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд өөрийн анхны бие даасан цомгоо бэлэглэх юм байна.

Хуваалцах