Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Киви"-гийн Ука Лондонд тоглоно

"Киви" хамтлагийн ахлагч, дуучин Ука Лондон хотод суугаа монголчуудад зориулан бие даасан хоёр дахь тоглолтоо "11/06" нэртэй шинэ цомгийн баярын хамт хийх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Киви"-гийн Ука Лондонд тоглоно
"Киви"-гийн Ука Лондонд тоглоно. Зураг: МҮОНРТ

"Киви" хамтлагийн ахлагч, дуучин Ука Лондон хотод суугаа монголчуудад зориулан бие даасан хоёр дахь тоглолтоо "11/06" нэртэй шинэ цомгийн баярын хамт хийх гэж байна. Тоглолт энэ сарын 7-нд "Hard rock cafe"-д эхлэх гэнэ. Түүнтэй саксофонч Роб Марч, шилдэг DJ бүжигчидтэйгээ оролцох аж. Ука нь 2004 оноос хойш уран бүтээл хийхдээ “Хүслээ хэлнэ”, “Чамд амжилт хүсье”, “Гурван сэтгэл нэг хүсэл”, “Хүсэл”, “Киви 2014”, “Kiwi greatest hits”, “Uka.I am in love”, "Uka 11/06 гэсэн найман цомог, хоёр DVD хэвлүүлсэн байна. Тэрбээр дэлгэцийн 55 клип, цөөн тооны тайзны бүтээлд дүрээ үлдээсэн билээ.

Хуваалцах