Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Классик пауэрлифтингийн УАШТ үргэлжилж байна

Тэмцээний нээлтийн ёслол өчигдөр болж, МПНХ-ны ерөнхийлөгч З.Буяннэмэх олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлсэн Ш.Чанравт Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Классик пауэрлифтингийн УАШТ үргэлжилж байна
Классик пауэрлифтингийн УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting (шахалт, суулт, таталт)-ийн УАШТ өчигдөр Спортын төв ордонд эхэллээ.

Дөрөв дэх удаагийн тэмцээний өсвөрийн ангилалд 82 тамирчин өрсөлдөж буй. Өнөөдөр залуучууд, ахмадын, маргааш насанд хүрэгчдийн ангилалын медальт байрын эзэд тодрох юм.

Тэмцээний нээлтийн ёслол өчигдөр болж, МПНХ-ны ерөнхийлөгч З.Буяннэмэх олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлсэн Ш.Чанравт Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.

Сонирхуулахад, тус холбооны 42 тамирчин Японы Токио хотод удахгүй болох ДАШТ оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа талаар албаны хүн хэлэв.

Хуваалцах