Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Клубуудын ДАШТ өндөрлөлөө

“Атлетико Насьонал” клуб 4:3-ын харьцаатай өрсөлдөгчөө хожин 3-р байрыг эзэллээ

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Клубуудын ДАШТ өндөрлөлөө
Клубуудын ДАШТ өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

2016 оны Клубуудын ДАШТ-ий 3-р байрын төлөөх тоглолт Америк тивийн аварга Мексикийн “Америка” болон Өмнөд Америк тивийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний аварга Колумбын “Атлетико Насьонал” клубуудын хооронд өрнөсөн. Колумбын баг 2:0-ийн харьцаатай энэ тоглолтод хошуучилж байсан ч Мексикийн баг дараалан 2 гоол оруулсанаар тооны харьцааг тэнцүүлсэн. Улмаар тоглолтын ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэж, “Атлетико Насьонал” клуб 4:3-ын харьцаатай өрсөлдөгчөө хожин 3-р байрыг эзэлсэн. Тэгвэл клубуудын ДАШТ-д 3 дахь удаагаа оролцож буй “Америка” клуб 4-р байрт орсон амжилттай энэ жилийн тэмцээнийг дуусгалаа. Мексикийн баг 2006 онд уг тэмцээнд анх удаа оролцохдоо мөн 4-р байрт шалгарч байсан бол өнгөрсөн жил хоёр дахь удаагаа оролцож, 5-р байр эзэлж байсан амжилттай.

Хуваалцах