Коби багийнхаа хожилд оноо нэмэрлэв
Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт буюу Лос Анжелес Лейкэрс Денвер Наггетс багтай тоглож 95-98 харьцаагаар Лейкэрс ялалт байгуулсан. Бэртлийн улмаас талбайд гараагүй удсан Коби Брайнт тоглолтын эхний болон гуравдугаар үед талбайд гарч 13 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн торгуулийн шидэлт гүйцэтг
Мэдээллийн алба

NBA-ын 2014-2015 оны улирлын өмнөх дөрвөн тоглолт өнөөдөр дууслаа. Бэртлийн улмаас талбайд гараагүй удсан Коби Брайнт тоглолтын эхний болон гуравдугаар үед талбайд гарч 13 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн торгуулийн шидэлт гүйцэтгэлээ. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт буюу Лос Анжелес Лейкэрс Денвер Наггетс багтай тоглож 95-98 харьцаагаар Лейкэрс ялалт байгуулсан.
Тоглолтын эхний хагаст 54-51 харьцаагаар Наггетс илүүрхсэн ч сүүлийн хагаст тэргүүллээ алдаж хожигджээ. Харин энэ жил Лоё Анжелес Лейкэрсд шинээр орж ирээд байгаа Кларксон 14 оноо, Рандле 10 оноо, самбараас найман бөмбөг авч, Жермини Лин 10 оновчтой дамжуулалт хийж "шинэ цэргийн үүргээ" чамлахааргүй гүйцэтгэлээ.


















