Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Коби багийнхандаа уурлажээ

NBA-гийн супер од Коби Брайнт багийнхаа бэлтгэл дээр хамтрагчдаа хатуухан зэмлэж дараах зүйлсийг хэлсэн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коби багийнхандаа уурлажээ
Коби багийнхандаа уурлажээ. Зураг: МҮОНРТ

NBA-гийн супер од Коби Брайнт багийнхаа бэлтгэл дээр хамтрагчдаа хатуухан зэмлэж дараах зүйлсийг хэлсэн байна. Сэтгэл дундуур бэлтгэлийн талбайг орхихдоо Коби "Бид яагаад ийм олон тоглолтонд хожигдсоныг би одоо л ойлгож байна. Бид нар яг Charmin "брэндийн 00-ийн цаас" шиг хараал идсэн зөөлхөн байна" гэжээ. Мөн багийнхаа бэлтгэлийг харж зогссон Лэйкерсийн ерөнхий менежер Митч Купчак руу Коби "Эдгээр хараал идмэрүүд надад юу ч хийж өгөхгүй байна. Багаа шаргуу бэлтгэл хийдэг гэж бодоогүй биз дээ" гэсэн байна.

Түүнчлэн бөмбөгтэй бие халаалтын үеэр Коби Жереми Линийг "Бөмбөг авсан үедээ шид, шид" гэж уурласан байна. "Энэ дэлхий дээр нэгийн эсрэг нэг дээр хэн ч намайг хамгаалж чадахгүй" гэсэн Ник Янгийн талаар Коби "Бурханы авралаар би энэ дэлхийнх биш" гэж бухимджээ. Лэйкерсийн хувьд одоогийн байдлаар 6:16 гэсэн үзүүлэлттэйгээр бүсийнхээ 14 дүгээр байрт яваа юм.

Хуваалцах