Коби Брайантыг “Эмми” шагналаар нэхэн шагнана
Тус шагналыг гардуулах ёслол ирэх долоодугаар сарын 18-нд болох бөгөөд гэр бүлийнхэнд нь олгох юм байна.
Мэдээллийн алба

“Лос-Анжелес Лейкерс” багийн домогт сагсчин Коби Брайантыг “Эмми” шагналаар нэхэн шагнахаар болжээ.
Энэ талаар АНУ-ын телевизийн академиас мэдэгдэхдээ “Коби Брайант бол Лос-Анжелес хотын хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул тэр үйл хэргийг нь үнэлэн, шагнаж байна” гэжээ.
Тус шагналыг гардуулах ёслол ирэх долоодугаар сарын 18-нд болох бөгөөд гэр бүлийнхэнд нь олгох юм байна.
Домогт сагсчин өнгөрсөн өвөл охиныхоо хамт нисэх онгоцтой осолдож, ерөнцийн мөнх бусыг үзүүлснийг уншигч та санаж буй биз ээ.


















