Коби домогт Майкл Жорданы амжилтыг эвджээ
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) "Лос-Анжелес Лейкерс" (Los Angeles Lakers) багийн довтлогч Коби Брайант (Kobe Bryant) нийт онооныхоо тоогоор Майкл Жорданаас (Michael Jordan) давсан тухай NBA-гийн албан ёсны сайт мэдээлжээ.
Мэдээллийн алба

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) "Лос-Анжелес Лейкерс" (Los Angeles Lakers) багийн довтлогч Коби Брайант (Kobe Bryant) нийт онооныхоо тоогоор Майкл Жорданаас (Michael Jordan) давсан тухай NBA-гийн албан ёсны сайт мэдээлжээ. NBA-гийн 69 дэх улиралд баг нь хомоол хамсаар байгаа ч багийн супер од харих дургуй "Хар Мамбо" гялалзсаар байгаа. Коби Брайнт бэртлээсээ эргэн ирж өөрийн гайхалтай тоглолтоо харуулан нэг тоглолтод дунджаар 34.8 минутыг талбайд өнгөрүүлж, 37.7 хувьтай довтлон 27.3 оноог дундчилж байгаа юм.
Жордан 32292 оноотойгоор шилдэг довтлогчдын жагсаалтын гуравдугаар бичигддэг байсан ба 32310 оноогоор ийнхүү Коби түүний дээр гарчээ. Харин Кобигийн хувьд 18 жил тоглож байгаа бол Жордон 15 жил тоглосон юм.

"Кливлендын" (Cleveland Cavaliers) довтлогч ЛеБрон Жеймс (LeBron James) Брайантад Twitter-ээр баяр хүргээд түүнийг “амьд домог” гэж нэрлэв.


















