Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Коби тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авчээ

Лос Анжелес Лэйкерс баг өнөөдөр Нью-Орлэйн Паликанс багийн талбайд зочлон тоглолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коби тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авчээ
Коби тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авчээ. Зураг: МҮОНРТ

Лос Анжелес Лэйкерс баг өнөөдөр Нью-Орлэйн Паликанс багийн талбайд зочлон тоглолоо. Өмнөх хоёр тоглолтод Коби Брайнтыг амраах үүднээс оролцуулаагүй бөгөөд тус тоглолтын сүүлийн хагаст мөрөндөө бэртэл авч тоглолтыг дуусгаж чадалгүй талбайг орхисон байна.

Багийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч маргааш MRI – ийн нарийн шинжилгээ өгөхөөр болсон тухай эх сурвалжууд мэдээллэж байна.

Коби өнөөдөр талбай дээр 29 минут тоглохдоо 14 оноо, долоон бөмбөг самбараас авч, хоёр оновчтой дамжуулалт, нэг хаалтыг гүйцэтгэсэн бөгөөд баг нь 80-96 харьцаагаар ялагдал хүлээсэн байна

Хуваалцах