Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Коламбус Блю Жекетс" түүхэн амжилттай зэрэгцэхэд ганц хожил хэрэгтэй

Өчигдөр "Коламбус Блю Жекетс" клуб "Эдмонтон Ойлерс"-тэй тоглолоо. Коламбус клуб энэ тоглолтод үе тус бүрт нэг, нэг гоол оруулснаар өрсөлдөгчөө 3-1-ээр буулгаж авсан юм.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Коламбус Блю Жекетс" түүхэн амжилттай зэрэгцэхэд ганц хожил хэрэгтэй
"Коламбус Блю Жекетс" түүхэн амжилттай зэрэгцэхэд ганц хожил хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

NHL-ийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр "Коламбус Блю Жекетс" клуб "Эдмонтон Ойлерс"-тэй тоглолоо. Коламбус клуб энэ тоглолтод үе тус бүрт нэг, нэг гоол оруулснаар өрсөлдөгчөө 3-1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр тэд 11 дүгээр сарын 26-наас хойш нэг ч ялагдаагүй хэвээр байна.

Тэдний ялалтын цуврал 16-д хүрч түүхэн ялалттай зэрэгцэхэд ердөө ганцхан хожил үлдээд байна. 1993 онд Марио Лимеь, Яромер Ягр нараар багаа бүрдүүлсэн Питтсбург Пингвинз 17 дараалан ялж байсан нь тус лигийн хүрээнд хамгийн олон дараалсан ялалт байгуулсан багаар бичигдэж байв.

Тэгвэл "Коламбус Блю Жекетс"-ийн дараагийн учраа Александер Овечкинээр удирдуулсан "Вашингтон Капиталс" баг юм. Цэнхэр хүрэмтнүүд энэ тоглолтод ялалт байгуулсан тохиолдолд түүхэн ялалттай зэрэгцэж дахин нэг ялалт байгуулахад шинэ түүхийн эзэд болох болно.

Хуваалцах