Колончлолын үеийн 400 хүний булш олдлоо
Колончлолын үеийн уурхайчдын байж болзошгүй 400 хүний булшийг Боливын Потоси хотоос олсон гэнэ.
Мэдээллийн алба

Колончлолын үеийн уурхайчдын байж болзошгүй 400 хүний булшийг Боливын Потоси хотоос олсон гэнэ.
1545 онд Испаничууд тус хотоос мөнгөний томоохон ордыг нээсний дараа Потоси хот дэлхийн хамгийн том уурхайтай хотуудын нэг болсон юм.
Уг уурхайд Африкийн боолууд болон нутгийн уугуул иргэдийг ажиллуулдаг байсан ба найман сая орчим хүн нас барсан гэх түүхэн баримт байдаг билээ.
Потоси хот дахь уг мөнгөний уурхай 19-р зуунд колончлол төгсгөл болох хүртэл Испанийн баялгийн гол эх үүсвэр байжээ.
“Ихэнх булш 1.8 метрийн урттай байгаа бөгөөд тус бүр дөрвөн метрийн зайтай байрлуулсан нь сонирхол татаж байна” хэмээн судлаач Сержио Фидель ярьсан байна.


















