Колумбусын хоккейчид лигийг тэргүүлж байна
Улирлын нээлт болж, шилдэг тоглолтыг үзүүлж байгаа АНУ-ын “Колумбус Блю Жекетс” өнөөдөр “Каролина Харрикейнс” багийн талбайд зочиллоо.
Мэдээллийн алба

Үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын нээлт болж, шилдэг тоглолтыг үзүүлж байгаа АНУ-ын “Колумбус Блю Жекетс” өнөөдөр “Каролина Харрикейнс” багийн талбайд зочиллоо. Энэ өдөр талбайн эзэд 5:3-н харьцаатай өрсөлдөгчөө хожиж, улирлын 19 дэх ялалтаа авсан. Тэд одоогоор 41 тоглолтоос 45 оноо авсан амжилтаар дорнод бүсийн 9-р байрт бичигдэж байна. Харин Колумбусын залуус лигийн 30 багийг 60 оноотой тэргүүлж байгаа юм. Тэдний хувьд улирал эхлээд 40 тоглолт хийснээс 28-д хожсон амжилтыг үзүүлээд байгаа юм.


















