Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Конор МакГрегор: Би ээждээ мөрөөдлийнх нь байрыг авч өгнө

Ингэснээр тэрбээр сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа ийнхүү мэдэгдэл хийж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Конор МакГрегор: Би ээждээ мөрөөдлийнх нь байрыг авч өгнө
Конор МакГрегор: Би ээждээ мөрөөдлийнх нь байрыг авч өгнө. Зураг: МҮОНРТ

Дэлхийн орчин үеийн холимог тулааны хамгийн алдартай тамирчдын нэг Конор МакГрегор зодог тайлснаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан зарлажээ. Ингэснээр тэрбээр сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа ийнхүү мэдэгдэл хийж байгаа юм.

Тэрбээр энэхүү шийдвэрээ UFC холбоотой холбож тайлбарлахдаа “Би өнөөдөр UFC-250 тэмцээнийг үзлээ, сонирхол татах юм юу ч алга. Холбоо надад дандаа сонирхолгүй тулаан санал болгож байсан. Хангалттай, би явлаа. Миний дараагийн ажлын хамгийн эхэнд ээждээ сайхан байр авч өгөх юм. Мөрөөдлийнх нь байрыг. 2020 оныг би гэр бүлдээ зориулна” гэжээ.

Hey guys I’ve decided to retire from fighting.
Thank you all for the amazing memories! What a ride it’s been!
Here is a picture of myself and my mother in Las Vegas post one of my World title wins!
Pick the home of your dreams Mags I love you!
Whatever you desire it’s yours ❤️ pic.twitter.com/Dh4ijsZacZ

— Conor McGregor (@TheNotoriousMMA)

June 7, 2020

Хуваалцах