Конор МакГрегор Хабиб Нурмагомедовт эмгэнэл илэрхийлжээ
Өдгөө хамгийн дотны дэмжигч, дасгалжуулагч болох эцгээ алдсан Хабибд олон хүн эмгэнэл илэрхийлсний нэг нь гол өрсөлдөгч нь гэгддэг Конор МакГрегор байлаа.
Мэдээллийн алба

“UFC” холимог тулааны аварга Хабиб Нурмагомедовын аав Адулманап коронавирусний халдвараар таалал төгсчээ. Холимог тулааны нэртэй дасгалжуулагч тэрбээр 57 насандаа Москва хотын эмнэлэгт нас барсан байна.

Өдгөө хамгийн дотны дэмжигч, дасгалжуулагч болох эцгээ алдсан Хабибд олон хүн эмгэнэл илэрхийлсний нэг нь гол өрсөлдөгч нь гэгддэг Конор МакГрегор байлаа. Тэрбээр Адулманап Нурмагомедовыг халдвар авсныг сонсоод хурдан эдгэрэхийг ерөөж байсан юм.


















