Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Копа дел Рэй тэмцээн үргэлжилж байна

Эхний тоглолт “Барселона” “Валенсиа” багтай өрсөлдөж “Барселона” өрсөлдөгчөө 7:0 харьцаагаар буулгаж авсан юм. Харин өнгөрсөн шөнө “Севилья” баг “Сельта”-г 4:0-ээр хожиж шигшээ тоглолтонд үлдэх эрхээ нэг шатаар ахиулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Копа дел Рэй тэмцээн үргэлжилж байна
Копа дел Рэй тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Испаний цомын аварга шалгаруулах 114 жилийн түүхтэй Копа дел Рэй тэмцээний хагас шигшээгийн тоглолтууд өнгөрсөн хоёр өдөр боллоо. Эхний тоглолт “Барселона” “Валенсиа” багтай өрсөлдөж “Барселона” өрсөлдөгчөө 7:0 харьцаагаар буулгаж авсан юм. Харин өнгөрсөн шөнө “Севилья” баг “Сельта”-г 4:0-ээр хожиж шигшээ тоглолтонд үлдэх эрхээ нэг шатаар ахиулав. Тодруулбал эхний гоолыг нэгдүгээр үеийн төгсөлд Франц хамгаалагч А.Рэми оруулж, “Севилья” баг тэргүүлсэн. Харин хоёр дахь үед мөн л “Севилья” багийн давамгайлал дор болж Франц довтлогч К.Гамейро гурван минутын зайтай хоёр гоол оруулсан бол тоглолтын эцсийн цэгийг Дани хагас хамгаалагч М.Крон-Дель 87 дахь минутанд оносон юм.

Тус тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолт ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт явагдана.

Хуваалцах