Котоошюү өөрийн гэсэн дэвжээтэй болох уу
Котоошюү харьяалагдаж байсан Садогатакэ дэвжээгээ орхиж, өөрийн гэсэн дэвжээг тэргүүлэхээр болсон талаар Японы сүмогийн холбооны эх сурвалж мэдээллэв.
Мэдээллийн алба

Котоошюү харьяалагдаж байсан Садогатакэ дэвжээгээ орхиж, өөрийн гэсэн дэвжээг тэргүүлэхээр болсон талаар Японы сүмогийн холбооны эх сурвалж мэдээллэв.
Гэхдээ үүнийг нь сүмогийн холбоо одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард хуралдаж, шийдвэрээ гаргах гэнэ. Хэрэв зөвшөөрвөл Котоошюү Японы сүмогийн түүхэнд өөрийн гэсэн дэвжээтэй болсон анхны европ бөх болох юм.
Өдгөө 34 настай Болгарын сүмоч Котоошюүгийн жинхэнэ нэр нь Калоян Стефанов Махлянов.
2002 онд мэргэжлийн сүмод хөл тавьснаар озэки цолд хүртсэн Европын анхны сүмоч болсон билээ. Мөн 2008 оны тавдугаар сарын башёд түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртсэн мөн л Европын анхны бөх.
Котоошюү 2013 оны арваннэгдүгээр сар хүртэл 47 башё дараалан озэки цолтой барилдсан бөгөөд 2014 оны нэгдүгээр сард Японы иргэн болжээ.
Удалгүй гуравдугаар сард зодог тайлж, Котоошюү хэмээх дэвжээнийхээ нэрийг Наруто болгож сольсон юм.


















