Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“КОВИД-19” болон спортын салбарын сэдэвт цахим бага хурал болно

"Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-КОВИД19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг ирэх сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“КОВИД-19” болон спортын салбарын сэдэвт цахим бага хурал болно
“КОВИД-19” болон спортын салбарын сэдэвт цахим бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи/МҮОА/-аас хамтран "Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-КОВИД19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг ирэх сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус хурлаар “КОВИД-19” цар тахлын үеийн болон дараах үе дэх биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүд, Олимпын хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага, “Токио-2020” олимпын наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн шинэчлэлийг тодорхойлох зэрэг олон талт сэдвийн хүрээнд гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэх юм байна.

Түүнчлэн илтгэлийг ирэх сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цахимаар хүлээн авах бөгөөд шилдэг дөрвөн илтгэлийг шалгаруулах аж.

Хуваалцах