“Краби” баг А.Мөрөнтэй хоёр жилийн гэрээ байгуулжээ
Харин А.Мөрөнтэй хоёр жилийн гэрээ байгуулсан нь түүний ур чадварыг ихээр үнэлж байгаа хэрэг юм гэдгийг түүний менежер онцоллоо.
Мэдээллийн алба

Монголын анхны мэргэжлийн хөл бөмбөгчин Алтанхуягийн Мөрөн эхний тоглолтоо ирэх 2 дугаар сарын 21 нд хийхээр боллоо. Тайландын 1-р лигийн Краби баг нь энэ жил олон легонир тоглогчид эгнээндээ нэгтгэсний нэг нь манай тамирчин А.Мөрөн юм.
Тэрээр Краби багтай гэрээ байгуулсанаар Монголын анхны мэргэжлийн хөл бөмбөгчин болж цаашид манай улсын тамирчидыг олон улсын зах зээлд гарахад нэг томоохон гүүр болж байгаа юм.
Тэрээр энэ сарын 9 - ний өдөр Тайланд улсыг зорино. Түүний хүчин зүтгэх Краби баг нь гадаадаас авч байгаа тамирчидтай 1 жилийн гэрээ байгуулдаг. Харин А.Мөрөнтэй хоёр жилийн гэрээ байгуулсан нь түүний ур чадварыг ихээр үнэлж байгаа хэрэг юм гэдгийг түүний менежер онцоллоо.


















