Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Красноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна

Красноярск хот 1997 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд ийнхүү 25 жилийн дараа дахин хүлээж авахаар болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Красноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна
Красноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах хотоор ОХУ-ын Красноярскийг сонгожээ.

Красноярск хот 1997 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд ийнхүү 25 жилийн дараа дахин хүлээж авахаар болж байна.

Красноярск хот нь 1991 оноос хойш “Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, 1973 оны дэлхийн аварга алдарт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит Гранпри тэмцээнийг уламжлал болгон тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Энэ нь ДАШТ-ийг эх орондоо хүлээн авахад томоохон түлхэц болсон дамжиггүй.

Хуваалцах